Багш нарын ёс суртахууны зөрчлийн талаарх гомдол тасрахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 15:22:02

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т өчигдөр болсон шуурхай зөвлөлгөөнөөр холбогдох байгууллагын дарга нар өнгөрсөн долоо хоногт болсон зарим зөрчлийн талаар мэдээлэл хийв. Хүүхэд гэр бүлийн байгууллагаас мэдээлсэнээр Өлгий сумын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш М хүүхдийн эрхэнд халдсаныг эцэг эхчүүд нь мэдээлжээ.

М хүүхдэд гар хүрсэн нь батлагдсан тул цалинг нь гурван сарын хугацаагаар бууруулан арга хэмжээ авлаа гэв. Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ж.Жанболат аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн хэмжээ буурч байгаа ч хулгайн хэрэг нэмэгдэх хандлагатай гэсэн бол мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед хэд хэдэн зөрчил илэрснийг дурдлаа.

Тухайлбал зарим цэцэрлэгийн багш нар албан газартаа архидсаныг илрүүлэн арга хэмжээ авсан. Алтай, Цэнгэл сумын нутагт аргаль хонь, буга тураалд орж айлын хотонд орж ирсэн, бугын хэд хэдэн төл чонын идэш боллоо. Буга, Дэвэлийн ой модноос хулгайн аргаар мод сүйтгэгдэж байна. Ногооннуур сумын нутгаас зөвшөөрөлгүй орж ирсэн гурван машин мод хураагдлаа. Кошагачын зүгээс эм тарианы бүтээгдэхүүн бөөнөөр орж ирдэг болсоныг  шалган илрүүлж байна гэв.

Ш.Айзаря

Related news