Хяналтын камераар 45 зөрчил илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хяналтын камерын нэгдсэн системээр өнгөрсөн нэгдүгээр сард хэд хэнэд гэмт хэрэг, зөрчлүүдийг илрүүлжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 45 зөрчил илрүүлэн холбогдох хуулийн заалтын дагуу хариуцлага хүлээлгэсэн ба цагдаагийн алба хаагч болон иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 18 удаа хяналтын камерын бичлэг шүүж, таксинд эд зүйлээ мартаж буусан гэх найман иргэний эд зүйлийг олж өгч, бусдад зодуулсан гэх нэг, эд зүйлээ хулгайд алдсан хоёр, зам тээврийн хоёр ослын талаарх гомдол мэдээлтэй холбоотой бичлэгийг шалгаж буй алба хаагчдад хуулбарлан өгч ажиллалаа гэж тус аймгийн цагдаагийн газар мэдээллээ.
Ш.Айзаря
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days