Шарын гол сумын ИТХ аймгийн тэргүүний болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-06 01:05:32

Дархан-Уул аймгийн " Нутгийн өөрөө удирдах ёсны Тэргүүний байгууллага"-аар Шарын гол сумын ИТХ,  "Тэргүүний баг"-ийн шагналыг хөдөөгийн сумдын багуудаас Орхон сумын Баян-Өлзийт баг, Дархан сумын төвийн багуудаас “Тэргүүний баг”-аар Дархан сумын зургадугаар баг шалгарлаа.

2015 оны аймгийн "Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олон"-оор “Дархан Ус суваг” ХК-ийн хамт олон, “Шинээр ажлын байр бий болгосон хамт олон”-оор “ЭКО НООС” ХХК, “Орон нутгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан хамт олон”-оор “Дархан нэхий” ХК шалгарч өргөмжлөл гардав.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Related news