Төв аймгийн Баяндэлгэр суманд хонины цэцэг өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 17:30:35

Энэ сарын 13,16-нд  Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Б-ийн зургаан хонь цэцэг өвчин туссаныг устгаж, шинж тэмдэг бүхий 17 хонийг тусгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Үүнээс гадна дээрх хугацаанд сумын хэмжээнд өвчилсөн 18 хонийг устгаж, голомтын оролцоох 18 малчин өрхийн 18 мянга гаруй малд үзлэг хийж, хөл хорио тогтоогоод байна. Энэ ажлыг  дөрвөн машин, 12 хүн хүчний тусламжтай  гүйцэтгэсэн ба одоогийн байдлаар Байдлаг, Галуут багийн Хушингын энгэр, Үнэгт хэмээх газраас дуудлага ирснийг үзэж, ариутгалд хамруулахаар ажлын хэсэг гарчээ.

Цаашид цаг агаар улам хүйтэрч, уг өвчний тархалт нэмэгдэх хандлагатай тул Баяндэлгэр сумын 87521 толгой хониныг вакцинжуулах, хяналтын цэг ажилуулах, мэргэжлийн эмч, ариутгагч, вакцин, хүн хүч, техник хэрэгслээр хангах шаардлага  байгааг аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Төв Ш.Шүрэнцэцэг

Related news