Завханы Архиваар 3000 гаруй иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 13:56:25

Завхан аймгийн Архивын тасаг давхардсан тоогоор 3715 иргэн хүлээн авч 3000 гаруй  лавлагаа, хуулбар, тодорхойлолт гаргажээ.

Мөн Отгон сумын ЗДТГ-ын 2000-2002 оны байнга хадгалах 24 хадгаламжийн нэгж баримтыг данс бүртгэлийн хамт цаасан болон цахимд шилжүүлжээ. Мөн гурван хөмрөгийн 150 хадгаламжийн нэгж баримтыг иж бүрэн нягтлан шалгаж дахин боловсруулалт хийж, таван хөмрөгийн данс бүртгэлийг шинэчилсэн байна. Түүнчлэн хоёр хөмрөгийн 11 хадгаламжийн нэгж буюу 1428 хуудас баримтыг фотошоп программд засварлаж ашиглалтын хувь үүсгэжээ.

Б.Мягмарсүрэн

Related news