Цэрэг спортын өвлийн тэмцээнд бэлтгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-06 12:36:36

БХЯ болон ЗХЖШ-ын харьяа Зэвсэгт хүчний тамирчид "Цэрэг спортын өвлийн олон төрөлт тэмцээн"-дээ бэлтгэж эхэлсэн байна.

Өвлийн спортын тэмцээн энэ сарын 11-17-ны өдөр болох тов гарчээ. Одоогоор Зэвсэгт хүчний Цанын баазад Зэвсэгт хүчний 20 гаруй ангийн 300 гаруй тамирчид бэлтгэлээ базааж байна. Гранат шидэлт, буудлага, цанын гүйлт гэсэн төрлүүдээр оролцох анги байгууллага, тамирчдыг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа юм. Энэхүү тэмцээн нь жил бүрийн Зэвсэгт хүчний хэмжээнд зохиогддог бүх төрлийн тэмцээний салхийг хагалдагаараа онцлогтой.

Ж.Батсайхан

Related news