Оросын агаарын цохилтыг Турк буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-22 08:59:21

АНКАРА. /Xinhua/. Сирийн умард нутгийн Идлиб мужид Орос агаарын цохилт өгч, энгийн номхон иргэд олноороо амь үрэгдсэнийг Турк буруушаав.

Босогчдын мэдэлд буй Идлиб мужийн төвд ням гарагт Оросын байж болзошгүй нисэх онгоц цохилт өгөх үеэр 200 орчим хүн амиа алдсан гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу хэлсэн байна.

“Есдүгээр сарын 30-нд Сирид нэвтэрснээсээ хойш тус улсын сөрөг хүчнийг Орос голчлон байгаа болгосон. Энгийн номхон иргэдийн оршин суудаг хэсгийг ч байгаа болгох нь ихэссэн” гэж Чавушоглу хэлэв.

Орос Сирид нийт 4000 орчим агаарын цохилт өгсөн бөгөөд тэдний 90 хувь нь Ерөнхийлөгч Башар аль-Асадыг эсэргүүцдэг сөрөг хүчнийхнийг онилсон гэж Чавушоглу үзэв.

“Оросын цэргийн ажиллагааны улмаас амиа алдсан энгийн номхон иргэдийн тоо 600 гаруй байна. Зарим байгууллага 800 гаруй хэмээн мэдээлж байгаа. Энэ хүмүүсийн 150 гаруй нь хүүхэд гэдгийг бид дэлхий нийтэд мэдэгдэхийг хүсэж байна” гэж Туркийн Гадаад хэргийн сайд хэлжээ.

Х.Аминаа

 

Related news