Оросын царцаагдсан хөрөнгөнөөс Украинд 1.7 тэрбум доллар олгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ, 2025 оны долоодугаар сарын 1 /BBC/. “Extraordinary Revenue Acceleration” (ERA) санаачилгын хүрээнд Канадаас 1.7 тэрбум ам.доллар (2.3 тэрбум канад доллар) хүлээн авсан тухай Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль телеграм сувагт мэдээлжээ.
Он гарснаас хойш сүүлчийн санхүүжилтийг оролцуулан ОХУ-ын царцаагдсан хөрөнгөөс нийт 17.6 орчим тэрбум ам.доллар хүлээн авсныг Д.Шмыгаль мөн нэмж дурдсан байна.
ERA санаачилгын хүрээнд “Долоогийн бүлэг”-ийн орнууд Оросын царцаагдсан хөрөнгийн орлогоос эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр 50 тэрбум ам.долларын санхүүжилтийг Украинд олгох ажээ. Энэ онд төлөвлөсний дагуу Украин улс уг санаачилгын хүрээнд 22 тэрбум ам.доллар авах ёстой.