Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгтгэж, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв болголоо.
22 hours