Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналын эзнийг тодруулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын 2018 оны шалгаруулалтыг зарлалаа.
2597 days