Уругвай улс бяслаг үйлдвэрлэлээр Монголтой хамтран ажиллахаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бээжин хотод суугаа Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын ЭСЯ-тай хамтран МҮХАҮТ Монгол-Уругвайн бизнес уулзалтыг Монголд анх удаа зохион байгууллаа.
Уругвай улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулах, түншлэх боломжийг Монголын компани, бизнес эрхлэгчдэд танилцуулах зорилготой энэхүү уулзалтад Монголын 22 ААН-ийн 27 төлөөлөгч оролцлоо.МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол-Уругвай улс хооронд дипломат харилцаа тогтоогоод 20 гаруй жил болж байгаа бөгөөд хоёр улс олон салбарт, тэр дундаа тээвэр, ложистикийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой”-г онцоллоо. Уругвай улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд ноён Фернандо Лугрис хэлэхдээ, хоёр улс хүн амын тоо, ХАА голлосон эдийн засаг гээд ижил төстэй зүйл олон тул харилцан ойлголцож, хамтарч ажиллах ирээдүйтэйг тэмдэглэж байв. Тус улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн газрын дарга, ноён Анибал Кабрал Уругвай улсын гадаад худалдааны салбар болон экспортын бүтээгдэхүүний талаар танилцуулсан юм. Илтгэлд дурдсанаар Уругвай улс дэлхийд үхрийн мах экспортлогч томоохон улсын нэг бөгөөд экспортын барааны 12 хувийг нь махны экспорт эзэлдэг байна. Экспортын гол зах зээл нь Бразил, АНУ, БНХАУ, Орос, Турк улс бөгөөд шар буурцаг, ойн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн голлон экспортлодог. Уругвай улс үйлчилгээний салбарт томоохон экспортлогч орон болж чаджээ. Тухайлбал худалдаа бизнес, харилцаа холбооны технологи, санхүүгийн салбарын үйлчилгээг томоохон улсуудад үзүүлээд эхэлсэн байна. Сүү сүүн бүтээгдэхүүний салбарт 58 хувийг хуурай сүүний үйлдвэрлэл, 25 хувийг бяслаг эзэлдэг бөгөөд бяслаг үйлдвэрлэлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уругвай улс хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломж, тогтвортой байдал зэрэг үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлэх байр эзэлдэг. Мөн ардчиллын индекс, ил тод байдал, эрх тэгш байдлын үзүүлэлтээр Латин Америкийн бүсэд тэргүүлдэг байна. Бизнес эрхлэх тал дээр хамгийн таатай орчныг бүрдүүлсэн болохыг “Уругвай ХХI” экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн дарга ноён Антонио Карамбула танилцуулав. Уулзалтын төгсгөлд Уругвай улсын Консулын газар Монголд нээгдсэнийг мэдэгдэж тус улсын Өргөмжит консулаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд ажиллахаар болсныг мэдэгдлээ.

Б.Болд