Шинэ үеийн уран зохиолын анхдагч аймаг бол Сэлэнгэ юм
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй "Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2022" үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн төв “Партизан”-ы талбайд өнөөдөр боллоо. 31 дэх удаагаа болж буй энэхүү Үндэсний номын баярыг Сэлэнгэ аймгийн төв номын сан зохион байгууллаа. Номын баярын үйл ажиллагаанд ахмад зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн, Л.Банзрагч нар оролцож үг хэллээ.
1158 days