СЭЛЭНГЭ:Төрийн албан хаагчид дохионы хэлний мэдлэг, чадвар эзэмшив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-30 13:05:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас аймгийн ЭМГ, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтран “Шидэт гар” дохионы хэлний 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтад Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүд, 17 сумын төлөөлөл төрийн албан хаагчид хамрагдсан байна.

 

Тэд дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй болж, сертификатаа гардан авчээ.  


Сургагч багшаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дохионы орчуулагч, багш Б.Саранчимэг ажилласан аж.  

 

Аймгийн ЗДТГ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ төрийн үйлчилгээг улам бүр ойртуулах үүднээс дээрх сургалтыг явуулсан байна.


Мөн төрийн албан хаагчдыг орон нутагт нь мэргэшүүлэн сургаж, дадлагажуулах, ажлын байран дээр нь хөгжүүлэх үндсэн зорилго дор энэхүү сургалт болжээ.



Related news