СЭЛЭНГЭ: Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-04 16:09:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг энэ жилийн шинэ ургацын дээжээ тус аймгийн төв Сүхбаатар суманд байрлах Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ салбарт албан ёсоор хүлээлгэн өглөө.

 

Шинэ ургацын улаанбуудайны анхны дээжийг Хушаат сумын "Шанадас өгөөж" ХХК нийлүүлж байна.

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эрхэм зорилго бол хүнсний стандартад нийцсэн улаанбуудайг хүлээн авч өөрийн саваа дүүрэн байлгах явдал гэдгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дарга Ж.Хүдэрбаатар энэ үеэр хэллээ.

 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгийн тариаланчид 44.7 мянган га талбайг ангилан хадаж, 56.7 мянган га-аас 11.7 цн буюу 66.5 мянган тонн улаанбуудай, 1.7 мянган га-аас 2.2 мянган тонн төмс, 2.8 мянган га-аас 3.4 мянган тонн хүнсний ногоо, 1.3 мянган га-аас 4.2 мянган тонн тэжээлийн ургамал, 9.1 мянган га-аас 05.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Энэ нь нийт үр тариа хураалтын 33.5 хувь ажээ. 

Related news