СЭЛЭНГЭ: Хамтарсан сургалтаар туршлага солилцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-29 13:59:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Уул, хаднаас эрэн хайх, аврах ажиллагаа” сургалт, дадлагыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна.

 

Дадлага сургуульд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн 40 орчим алба хаагч оролцохоор бэлтгэлдээ оржээ.

 

Хамтарсан дадлага сургуулиар уул, хаднаас эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд хэрхэн үр дүнтэй зохион байгуулах. Цаашлаад нэрвэгдэгсдийг хэрхэн буулгаж, нүүлгэн шилжүүлэх. Мөн эрэлч нохойг ашиглан эрэн хайх ажиллагааг явуулах, аврагчид аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар харилцан туршлага солилцох юм байна.

 

Мөн тус дадлага сургуулийн хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн алба хаагчид уул, хаднаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг хийх аж.

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших алдарт “Ханын хөндий” хэмээх дурсгалт газарт дээрх үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Related news