Гэмт хэргийн гаралт 4,5 хувь буурчээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тэгвэл 2019 оны 11-р сарын байдлаар аймгийн хэмжээнд гарсан нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 буюу 4,5 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 15.4 хувиар, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 1.4 хувиар буурчээ.
2003 days