Тусгаарлагдсан иргэдэд эргэлтээр оруулж болох зүйл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ажиглах байранд буй иргэдэд тусгаарлагдах хугацаанд нэг удаа ар гэрийн эргэлтийг оруулах
бараа бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн. Өдөр бүрийн 12.00-14.00 цагийн хооронд
цагдааийн алба хаагчийн хяналт дор зөвшөөрөгдсөн зүйлсийг ар гэрийнхэндээ өгөх
боломжтой юм. Тиймээс хориотой зүйл авчирч хүндрэл учруулахгүй байх үүднээс
зөвшөөрөгдсөн эд зүйлсийг танилцуулж байна.
Үүнд ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн /шүдний оо, сойз, саван, нүүр гарны алчуур, гоо сайхны бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэглэл, 00-ын цаас, нойтон болон хуурай сальфетка, амны хаалт, гар халдваргүйжүүлэгч/ зэрэг зүйл багтсан аж. Мөн дулаан хувцас, гэрийн шаахай, цагаан хэрэглэл ном, сонин сэтгүүл, гар утасны сим карт чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, хадгалалтын хугацаа дуусаагүй савлагаатай хүнсний бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн байна.
Түргэн муудахгүй тодорхой заагдсан хугацаанд хэрэглэж болох талх, боов, боорцог, ёотон, савласан ус жигнэмэг, чихэр нэг удаагийн хэрэглээний уутанд савласан цай, кофе, аарц, чацаргана, нэрс, шөл, цагаан идээ, жимс, жимсгэнэ хүүхдийн нэмэлт хоол тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг олноор бус хэрэглээнд тохируулан тооцож оруулах ажээ.
Нэмж дуулгахад, эргэлтээр ирж буй иргэд заасан цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх ёстойг анхаарна уу.