Хүн рүү дайрсан чоно галзуугаар өвчилсөн болохыг баталжээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан хад багийн малчин И.Серикийн хотонд энэ сарын 22-ны өдөр чоно орж, гэрийн эзэн рүү дайрсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Нөхөр рүү нь дайрсан чоныг түүний эхнэр М.Нургул гурилын элдүүр, сүхээр цохин алж, гэр бүлийн хүнээ аварсан юм.
2012 days