СҮХБААТАР: Эрүүл мэндийг дэмжих төвөөр 1200 гаруй иргэн үйлчлүүлжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийг дэмжих төвийн албан ёсны нээлтийг өнөөдөр хийлээ. Улсын төсөв, ЭМЯ-ны 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар АНЭ-т байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгооны зориулалт бүхий энэхүү төвийг өнгөрсөн 5 дугаар сард ашиглалтад оруулсан. Энэ хугацаанаас хойш тус төвөөр 1200 гаруй иргэн үйлчлүүлжээ.
1073 days