ӨМНӨГОВЬ: Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-25 17:02:30

Өмнөговь/МОНЦАМЭ/         Өмнөговь аймгийн хэмжээнд төрийн захиргааны  албанд нийт 261 албан хаагч ажилладаг.  Харин өнөөдөр шинээр 18 албан хаагч  нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд  “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг”-аа   өргөлөө.     Албан хаагчид төрийн албанд орж ажиллах туршилтын хугацаандаа чиг үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллах  ур чадвараа харуулж ийнхүү тэнцсэнээр төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа юм.   Тангараг өргөж байгаа төрийн албан хаагч нарт хандан Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ц.Амартөгс  Та бүхнийг Төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахиж, төрийн үйлчилгээг иргэд, байгууллагад түргэн шуурхай, чин шударга, өндөр хариуцлагатай хүргэж ажиллаж, шилдэг тэргүүний төрийн албан хаагч байна гэдэгт итгэлтэй байна. Төрийн үйл хэргийг ард иргэдэд тэгш хүртээмжтэй чин үнэнчээр хүргэх эрхэм чухал ажилд нь амжилт хүсье гэлээ. 

 

Related news