СЭЛЭНГЭ: 61 албан хаагч төрийн жинхэнэ албаны тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-25 21:05:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 1, 4, 8 дугаар заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор 61 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өнөөдөр өргөлөө.

 

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа нээж, баяр хүргэлээ.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 210 төрийн байгууллагад 6162 төрийн албан хаагч ажиллаж байна. Баярын энэ өдөр аймгийн хэмжээнд 23 байгууллагын 61 төрийн албан хаагч тангараг өргөв. Тангараг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд болон хэлтэс, ахмад төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож сэтгэлийн үгээ хэллээ.

 

Related news