ӨМНӨГОВЬ: “Тэмээн сүргийн говь” цахим дууны уралдааны шагналтнууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-26 14:38:23

Өмнөговь/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын даргын 2022 оны 136 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн сүлд дуу болох О.Цэрэндэндэвийн үг, А.Батдэлгэрийн аялгуу "Тэмээн сүргийн говь" дууг хэн сайн дуулах вэ? цахим уралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 4-14-ний өдрийн хооронд олон нийтэд зарлан явуулж, нийт 29 иргэн оролцлоо.




Уг дууг Монгол Улсын Гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат дуулж, олны хүртээл болгосон юм. Оролцогчид “Тэмээн сүргийн говь” дууг дуулан бичлэгээ зохион байгуулагчид ирүүлсэн бөгөөд Хөгжимт жүжгийн театрын мэргэжлийн уран бүтээлчид шүүн тунгааж шагналт байруудыг тодрууллаа.  

Сүлд дууг хэн сайн дуулах вэ? уралдааны тэргүүн байрыг Даланзадгад сумын иргэн Б.Ганзориг, дэд байрыг  Б.Ган-Эрдэнэ, гутгаар байрыг С.Цэгцбилгүүн, тусгай байруудыг Ц.Баасанжав, Булган сумын иргэн Ц.Отгон-Өлзий нар тус тус эзэллээ.

Тус цахим уралдааны эхний 5 байрт шалгарсан иргэдэд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баяр, аймгийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдааны үеэр батламж, мөнгөн шагналыг гардуулан өгөх аж.

 

Related news