ӨМНӨГОВЬ: Аварга малчин Э.Эрдэнэтулга ухаалаг систем ашиглан малаа зайнаас усалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын аварга малчин Э.Эрдэнэтулга технологийн дэвшлийг мал аж ахуйдаа үр дүнтэй ашиглаж, орон нутагт дижитал шилжилтийн шинэ боломжийг бодитоор харуулж байна.
“Малын худгийн дэргэд өндөр нягтаршилтай камер болон автомат удирдлагын
төхөөрөмж суурилуулснаар гар утсаа ашиглан малынхаа хөдөлгөөн, усалгааны үйл
явцыг бүрэн хянаж дэргэд нь байгаа мэт удирдаж байна.
Аварга
малчин Э.Эрдэнэтулга БНСУ-д хүүхдээ эмчлүүлж байх үедээ ч энэхүү ухаалаг
системээ ашиглан малаа усалж байсан талаараа хуваалцжээ.
Төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, иргэд технологийг амьдралдаа өргөн ашиглаж эхэлсэн нь Монгол Улсад хэрэгжиж буй дижитал шилжилтийн бодлогын бодит үр дүн бөгөөд хөдөө орон нутагт дижитал амьдралын хэв маяг төлөвшин бүтээмж, үр ашиг нэмэгдэж байгааг харуулж байна.
Өмнөговь
аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн аварга малчин Э.Эрдэнэтулга:
Энэ
төхөөрөмжөө хоёр жил ашиглаж байна. Интернэт байхад ямар ч асуудалгүй малаа
алсын зайнаас удирдаад усалчихна. Манайд орон нутгаас гүний худаг гаргаж өгсөн.
Нарны эрчим хүчээр усаа гүнээс татаж гаргадаг гэсэн үг. Өмнө нь зайнаас малаа
усалж болдог ийм төхөөрөмж байдаг талаар хүнээс сонсож байсны дагуу БНХАУ-аас
сураглаж эрж хайж байгаад энэхүү төхөөрөмжөө олсон. Төхөөрөмж маш авсаархан.
Худаг дээр өндөр нягтралтай камер суурилуулаад малаа 360 эргүүлээд харчихдаг.
Дуу хоолой гарна. Тэмээ усанд ирчихээд буцаад явж байвал камерынхаа дууг
нээгээд тоор тоор гээд дуудахаар эргээд ирж байх жишээтэй. Тун амар. Малаа бүрэн
бүтэн усандаа ирсэн эсэхийг утаснаасаа хянаад байна.
Манай Өмнөговь аймаг интернэт сүлжээг алслагдсан бүс нутгуудаар маш сайн тавьж өгсөн. Ер нь нийт нутгийн 80 гаруй хувьд сүлжээ тавигдсан. Энэ маш давуу тал болж байна. Эцэст нь хэлэхэд цахим шилжилтэд хамтдаа шилжиж ирээдүйтэйгээ хөл нийлэн алхъя хэлье дээ.
Ulaanbaatar