БАЯНХОНГОР: Боломжит дүнгээс 3 дахин их мал өвөлжиж, хаваржина
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн бэлчээрийн хүрэлцээ хангамж 53.5 хувьтай гарсан бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 2.1 сая толгой мал өвөлжиж, хаваржих боломжтой. Харин 2022-2023 оны өвөл, хавар тус аймгийн 20 сумын 103 багийн 13.2 мянган малчин өрхийн 8300 хот айлд 4 сая гаруй мал, хонин толгойд шилжүүлснээр 6.2 сая мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гараад байна.
998 days