ХӨВСГӨЛ: Цаа, цасны баяр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-05 14:02:20

Цагааннуур /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр-2023” өв соёлын наадам Цагааннуур сумын Гурвансайханд эхэллээ.


Цасны баярт зориулан орон нутгийн онцлог бүхий бүтээлийг цасан баримлаар урлаж, цасан хотхоныг Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урласан байна.


Тус багийн хамт олон Финланд Хейнола олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд тэргүүн байр, БНХАУ-ын зүүн хойд мужийн Харбин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цас, мөсний фестивальд 2019 онд "Нарны хатан" бүтээлээр гуравдугаар байрт шалгарч байсан туршлагатай хамт олон юм.



Цаа, цасны баярын үеэр цаа бугын цагаан идээний үзэсгэлэн, цаа бугын уралдаан, олон угсаатны хувцас загварын уралдаан, "Цаа цасны орон" сэдэвт уран зургийн уралдаан зэрэг олон тэмцээн наадам болох ажээ.

Related news