ХӨВСГӨЛ: Жилд 50-60 хүн чихрийн шижин өвчнөөр оношлогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-14 13:18:31

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” тохиож байна.


Хөвсгөл аймагт жилд 50 мянган хүн эрт илрүүлэгт орж, үүнээс 50-60 хүн чихрийн чихрийн шижин өвчнөөр оношлогдож байна.


Өнөөдрийн байдлаар 1120 хүн эмнэлгийн хяналтад байна. Жил бүр өвчний тохиолдол нэмэгдэж байна гэдгийг Нэгдсэн эмнэлгийн  НЭМДТ-ийн дарга Г.Баярмаа ярилаа.


Энэ өдрийг “Чихрийн шижингийн талаар ажлын байрандаа мэдье, дэмжье” уриан дор тэмдэглэж байна.


Бид ажлын байрандаа өдрийн ихэнх цаг хугацааг өнгөрүүлдэг. Тиймээс ажлын орчинд чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах, эрүүл дадлыг төлөвшүүлэх, ажилтан бүрдээ ээлтэй, дэмжлэгтэй орчин хамтдаа бүрдүүлэхийг уриаллаа.


Хамгийн гол нь иргэд архи, тамхи хорт зуршлаас татгалзаж, жингийн илүүдэлгүй, эрүүл хооллолтыг эрхэмлэх нь энэ өвчнөөс сэргийлэх боломжтой гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

 

Одоогоор дэлхийд энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрчээ. Монголд албан бус тоогоор 60-80 мянган өвчтөн бий гэжээ. Хөвсгөл аймагт энэ өвчнөөр жилд 10-20 хүн нас барж байна.


Related news