Тогоогийн рашааныг аймгийн тусгай хамгаалалтад авав
Дундговь/МОНЦАМЭ/ Дотрын өвчин эмгэг анагаахад тустай Тогоогийн рашаан хэмээн нэрлэгддэг, ойр орчимд нь маш сайн чанарын хужир ургаж, нутгийн ард иргэд хэрэглэж заншсан нэгэн рашаан Мандалговиос зүүн тийн 40 орчим км- т бий. Үүнийг аймгийн тусгай хамгаалалтад авав.
Аймгийн ИТХ- ын 4 дүгээр хуралдаанаар Сайнцагаан сумын нутаг дахь Тэвшийн уул, тэр орчмын 686.4 га газрыг түүхийн дурсгалт газрын ангилалаар, Суман хайрхан, Тогоогийн рашааны 49 мянган га газрыг байгаль, түүхийн дурсгалт газрын ангилалаар 15 жилийн хугацаатайгаар аймгийн тусгай хаамгаалалтад авах шийдвэрийг гаргасан юм.
2935 days