АНУ-ын Элчин сайд Дархан-Уул аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул / МОНЦАМЭ/. АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт энэ сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нартай албан уулзалт хийв.
Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн болон боловсролын салбарт хамтран ажиллах, улмаар АНУ-ын Соёлын төвийг орон нутагтаа нээн ажиллуулах хүсэлтэй байгаагаа аймгийн удирдлагууд илэрхийлсэн юм. Тэдний саналыг сонссоны дараа Элчин сайд хэлэхдээ: “Монгол Улсын эдийн засгийг өргөжүүлэхэд АНУ-аас багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Цаашид Хөдөө Аж Ахуйн салбарт тэр дундаа махны экспортод аймаг орон нутагтай хамтран ажиллах өргөн боломж бий. Үүнийг бодит ажил болгоход анхааран ажиллана” гэв.

Ж.Золзаяа