Д.Лхагвадорж “Шилдэг уяач багш”-аар өргөмжлөгдлөө
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн “Цахиур” сургалтын төвийн багш Д.Лхагвадоржийг "Мөрөөдөл олон улсын хүүхдийн төв” ТББ-аас “Шилдэг уяач багш”-аар өргөмжлөн шагналаа.
Түүний бэлтгэсэн шавь нар Номч сургуулийн нэрэмжит математикийн “Стандарт 1х1” IX олимпиад, "Мөрөөдөл" Олон улсын хүүхдийн зуслангийн нэрэмжит “Математик, монгол хэлний стандарт II” олимпиад, Шинэ үе сургуулийн захирал, Монгол Улсын Ардын багш Ү.Маамын нэрэмжит математикийн түргэн бодолтын уралдаанаас 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртжээ.
2962 days