Түрэгийн үеийн түүх дурсгалд хашаа хайс барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-14 16:28:11
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Орон нутгийг судлах музейн хамт олон энэ сарын 10-11-ний өдрүүдэд Түргэн суманд ажилласан байна.

Тэд Түргэн сумын ЗДТГ болон сумын Соёлын төвийнхэнтэй хамтран Түргэн сумын Хоёрдугаар багийн нутаг "Хүйтэн хошуу"-ны адагт байрлах Түрэгийн үеийн түүх соёлын үл хөдлөх гурван дурсгалд хашаа хайс барьж хадгалалт хамгаалалтыг нь сайжруулсан байна. Ингэснээр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зарим зүйл заалтыг хангаж ажиллажээ. Тэрчлэн Орон нутгийг судлах музейн хамт олон жил бүр “Онцын тасархай” жуулчны баазаас зохион байгуулдаг "Ойрад түмэн -2017" язгуур урлагийн их наадамд оролцож, соёлын биет бус өвийг өвлөн тээгч нарыг бүртгэж аймгийн бүртгэл мэдээллийн сангийн мэдээллийг шинэчилсэн байна.

Тус наадамд Түргэн, Ховд, Тэс, Улаангом сумын ардын авьяастнууд, Халимаг, Тува, ӨМӨЗО-ны төлөөлөл болон УБ хотоос Алтай хамтлаг ирж оролцсон томоохон арга хэмжээ болсон юм. Энэ үеэр Д.Ганпүрэв ахлагчтай “Алтай” хамтлагийнхан 2018 онд тохиох Увс аймгийн музейн 70 жилийн ойд зориулж Алтайн ятга хөгжмийг бэлэглэж музейн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Б.Замбал
Related news