Онгон сумын үйлдвэрлэл эрхлэгчид 2,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Онгон сумын ЗДТГ-аас санаачлан орон нутгийн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчилах зорилгоор "Нэг баг Нэг бренд" үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Өдөрлөгт 40 орчим үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, нийт 2,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
2873 days