“Үдийн цай” хөтөлбөрөөс зөрчил илэрчээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Эрүүл мэнд, боловсролын хяналтад-иргэн таны оролцоо” сэдэвт сарын аян өрнөөд сар гаруйн хугацаа болж байна. Аяны хүрээнд хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбогдуулан хүүхдийн суралцах орчны аюулгүй байдлыг хангуулах, мөн үр хөндөлтийг бууруулах, хууль бус үр хөндөлттэй тэмцэх, "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх, гоо сайхны газруудын халдвар хяналтын дэглэмийг хангуулах, ундны усны чанар аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.
2865 days