Жирэмсэн эмэгтэйчүүдийг чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. “Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Эрүүл Мэндийн Газраас өдөрлөг арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
“Нөхөн үржихүйн болон жирэмсэн эмэгтэйчүүдэд чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийн талаар мэдлэг олгох, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах нь өдөрлөгийн гол зорилго” хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.
Өдөрлөгийн үеэр Хэнтий аймгийн Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд цусан дахь сахрын хэмжээг тодорхойлох үзлэгийг үнэ төлбөргүй хийж үйлчилсэн бол тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасаг болон ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдэд дотрын тэргүүлэх зэргийн их эмч М.Алтантуул “Чихрийн шижин ба эмэгтэйчүүд” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.
Чихрийн шижин өвчин нь нийт өвчлөлийн 90 хувийг эзэлдэг бөгөөд хүн амын амьдралын буруу хэвшилтэй холбоотойгоор энэ өвчлөлийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Дэлхий дээр чихрийн шижин өвчнөөр 422 сая хүн өвчилж, жилд долоон сая хүн нас барж өвчний тархалт улам бүр өсч байна. Харин Монгол Улсын хүн амын өвчлөлийг судалгаагаар авч үзвэл, сүүлийн 10 жилд чихрийн шижин өвчнөөр өвчлөгчид зургаа дахин өсчээ.
2013 оны халдварт бус өвчний шаталсан судалгаанаас харахад нийт насанд хүрсэн хүн амын 6.9 хувь буюу 15 хүний нэг нь чихрийн шижин өвчтэй, 8.3 хувь буюу 12 хүн тутмын нэг нь далд хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байна. Энэ өвчний шалтгаанаар нас барагчдын тоо 2014 оны байдлаар 157 хүн болж, 2005 онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.
2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс үзэхэд чихрийн шижин өвчин хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10000 хүн амд 61.5, эмэгтэйчүүд 10000 хүн амд 66.0 хувь байна. Уг өвчний улмаас дэлхий дээр жилд 2.1 сая эмэгтэй чихрийн шижин өвчний улмаас нас барж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд чихрийн шижин есдүгээр байранд эрэмбэлэгджээ.
“Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдрийг энэ жил “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин-Эрүүл ирээдүйтэй байх бидний эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Д.Одонтунгалаг