Аймгийн 9 алдартнаа шалгарууллаа
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг 2017 онд ажлаараа манлайлсан 9 алдартнаа шалгарууллаа.
Тус аймгийн оны шилдэг төрийн албан хаагчаар Баян-Овоо сумын Засаг дарга Очирбатын Мандахбаяр, шилдэг ажилчинаар Баяндалай сумын уугуул газар тариалан эрхлэгч Бадамын Түмэнжаргал, шилдэг бизнесменээр “Ариун туулай” ХХК-ийн менежер Галсангийн Хишигсүрэн, шилдэг малчнаар Манлай сумын Өгөөмөр багийн малчин Хүүхэний Улам-Өсөх, шилдэг эрүүл мэндийн ажилтнаар аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн лаборант Агвааны Мөнхцэцэг нар шалгарсан байна.
2741 days