Өвчний тархалт хумигдах хандлагатай байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй. Мөн
Баяндэлгэр сум халдварын идэвхгүй бүс болсон, одоогоор хүлээгдэж буй шинжилгээ
байхгүй зэрэг мэдээллийг аймгийн Шуурхай штабаас өглөө. Энэ бүгдээс харахад
Сүхбаатар аймгийн хэмжээнд өвчний тархалт буурч, хумигдах хандлагатай байна
гэдгийг тодотгов.
1569 days