Мэргэжлийн албадын дунд уралдаан зарлалаа
Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-нд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл 32 дахь жилдээ олон улсын хэмжээнд тохиож буй уг өдрийг аймгийн ИТХ, Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, Онцгой байдлын газар, аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Баянхонгор, Улаан загалмайн хороод хамтран “Зөвхөн хамтдаа – Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор зохион байгуулж байна.
1353 days