Сэлэнгэ аймгийн нутгаар ирэх өдрүүдэд шөнөдөө 31-36 градус хүрч хүйтэрнэ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 11-15-ны
хооронд тус аймгийн нутгаар хүйтрэхийг
анхаарууллаа. Тодруулбал Орхон, Сэлэнгэ, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36
градус, өдөртөө 19-24 градус хүйтэн бусад сумын нутгаар шөнөдөө 26-31 градус,
өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
1243 days