Мал эмнэлгийн мөрдөн мөшгих тогтолцоог нэвтрүүлээд байна
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар мал эмнэлгийн мөрдөн мөшгөх тогтолцоог нэвтрүүлээд байна. МЭГ-т 2021 онд орон нутгийн Хөгжлийн сангийн 139 сая төгрөгийн хөрөнгөөр мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг мөрдөн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэх, мал эмнэлгийн цахим гэрчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэхэд нэн шаардлагатай долоон нэр төрлийн 99 ширхэг багаж, тоног төхөөрөмж, 1900 ширхэг бог малын ээмэг худалдан авсан юм.
1241 days