Соёл урлагийн газрын зөвлөн туслах баг сумдад ажиллаж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл, урлагийн газрын зөвлөн туслах ажлын баг сумдад ажиллаж байна. Соёлын яамнаас бүх нийтийн соёлын боловсролын суурь түвшин тогтоох судалгааг улсын хэмжээнд 2 дугаар сарын 1- 21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд Сүхбаатар аймгаас дээрх судалгаанд Баруун Урт, Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Мөнххаан сумын иргэд хамрагдах юм.
1230 days