Дорнод аймаг хүний хөгжлийн үзүүлэлтүүдээрээ тэргүүлж байна
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг хүний хөгжлийн үзүүлэлтүүдээрээ сүүлийн жилүүдэд улсад тогтмол тэргүүлж байна. Тухайлбал, 2018-2021 оны дүн мэдээ, тайлангаас харахад, эдийн засгийн үзүүлэлтүүд жил бүр тогтмол өсөж, нэг их наяд төгрөгт хүрсэн бол нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр нийт аймгуудаас хоёроос дөрөвдүгээрт, мөн хүний хөгжлийн индексээр улсад хоёрдугаарт эрэмбэлэгдэж, боловсролын чанарын үзүүлэлтээрээ таваас долдугаар байрт, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний тавд багтаж байгаа юм.
1226 days