Новосибирскийн Захирагч “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газартай танилцлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж буй Новосибирск хотын Захирагч А.Е.Локоть, Хурлын төлөөлөгч В.Е.Барсук, Аж үйлдвэрлэл инновацийн газрын дарга А.Н.Люлько нар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
2825 days