Лас-Вегас хотод гарсан халдлагад Монгол Улсын иргэн өртөөгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-03 11:43:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лас-Вегас хотод энэ сарын 01-нд гарсан халдлагад Монгол Улсын иргэн өртөөгүй гэдгийг ГХЯ-наас мэдээлэв.

Тус өдөр “Route 91 Harvest Festival” хөгжмийн наадмын үеэр зэвсэгт халдлага болж, 58 хүн нас барж, 500 гаруй иргэн шархдан эмнэлэгт хүргэгджээ. АНУ-ын цагдаагийн байгууллагаас зэвсэгт халдлага үйлдсэн хэрэгт 64 настай Стэпэн Паддокийг сэжиглэн, түүний байрлаж байсан “Mandala Bay” зочид буудлын өрөөнд нэвтрэхэд тэрээр амиа хорлосон байдалтай олджээ.

Ч.Ариунболд
Related news