Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгчдийн 65 хувийг 15-29 насны залуус эзэлж байна
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн ХДХВ, ДОХ, ЗДХ кабинетийн их эмч А.Долгоржав: Бэлгийн замаар дамжих халдварт өвчин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд ихээр гарах болсон гэв.
Сүүлийн үед ажилгүйдэл, ядуурал, үүнийг дагасан архидалт, хүн амын хөдөлгөөн, болон бэлгийн боловсрол дутмаг байдлаас шалтгаалан бэлгийн замын өвчний дэгдэлт нэмэгдэх болсон байна.
2899天