Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Жаргалант суманд үргэлжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-19 09:27:28
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай сургалт, хэлэлцүүлэг Жаргалант суманд өчигдөр болов.

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр Төв аймгийн Жаргалант суманд боллоо.

Тус сургалт, хэлэлцүүлгийг Төв аймагт бүсчлэн зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит хэлэлцүүлгийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн асан, ажлын хэсгийн гишүүн Ц.Товуусүрэн, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх С.Доржханд, зөвлөх Б.Мөнхцэцэг, З.Оюунсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл нар байв.

Орон нутгаас Батсүмбэр, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Сүмбэр зэрэг сумдын удирдлага, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл сургалт хэлэлцүүлэгт оролцов. Төвийн бүсийн сумуудын сургалт хэлэлцүүлгийг өнөөдөр Зуунмод хотод зохион байгуулна.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻