Нурсан гүүр шинээр барихад 83 сая төгрөг шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Усархаг бороо орсны улмаас Зуунмод сумын зуравдугаар багийн гүүр эвдэрсэн. Гүүрийг шинээр барихад 83 сая төгрөг шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна.
Энэ сарын 17-нд орсон усархаг борооны улмаас зуравдугаар багийн гүүр нурж үерийн далан эвдэрч, зарим айлын хашаан руу их хэмжээний үерийн ус түрж орсон юм. Мэргэжилтнүүд газар дээр ажиллаж байгаа бөгөөд хохирлын хэмжээг гарган, шаардлагатай зардлыг тооцож байгаа аж. Нурсан гүүрийг засвал дахин нурах магадлал өндөр байгаа учир шинээр барих нь дээр хэмээн аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн мэргэжилтэн Я.Пагмаажав үзэж байна. Шинэ гүүр барихад 83 сая төгрөг шаардлагатай юм. Үерийн даланг ойрын хугацаанд засварлах ажил хийгдэнэ.
Мөн замын эвдэрсэн хэсгийг хариуцсан компани нь засаж хүлээлгэн өгсөн байна. Одоогоор хохирлын хэмжээг тооцож дүгнэлт гаргах ажлууд хийгдэж байгааг холбогдох хүмүүсээс тайлбарлав.

Т.Есүхэйтөмөр