"Алтан намар-2017" үзэсгэлэнгийн үеэр 64.8 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн худалдаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийг угтан Төв аймагт энэ сарын 23-24 зохион байгуулсан “Алтан намар-2017” үзэсгэлэн худалдаанд 26 сумын 16 аж ахуй нэгж 180 өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.
Үзэсгэлэнг аймгийн ЗДТГазар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Боловсрол, соёл урлагийн газар, "Төв аймгийн залуус" ТББ болон аймгийн Хүүхэд залуучуудын ордон хамтран зохион байгуулав.
Хоёр өдөр үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд 26 сумын 16 аж ахуй хоршоо 181 иргэн 78 нэр төрлийн хичээлийн хэрэглэл, ном сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцас, цүнх зэрэг нийт 165 сая 177 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэй оролцож, 64 сая 850 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаалжээ.
Мөн 27 сумын онцлох бүтээгдэхүүнүүд болох мах махан бүтээгдэхүүн, айраг, сүү цагаан идээ, жимс жимсгэнийн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар худалдаалав.

Т.Есүхэйтмөмөр