Эрдэнэсант сумын иргэдээр 500 саналын хуудас бөглүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-16 12:37:26
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх эхний шатны сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд эхэллээ. Сургалт, хэлэлцүүлэгт 10 сумын 100 гаруй сургалтад оролцож байна.

Эхний шатны сургалт, хэлэлцүүлэгт УИХ- аймгийн Тамгын газраас 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, аймгийн ажлын албанаас ИТХ-ын дарга, Тамгын дарга, Засаг дарга, Хууль эрх зүйн хэлтэс зэрэг 10 хүн оролцож байна.

Сургалт, хэлэлцүүлэгт Төв аймгийн баруун бүсийн Бүрэн, Дэлгэрхаан, Өндөр-ширээт, Лүн, Эрдэнэсант, Заамар, Угтаал, Цээл, Аргалант, Баянхангай зэрэг 10 сумын 100 гаруй төрийн албан хаагч оролцож байна.
 
Сумдаас ирсэн төлөөлөгч нарт 200 гаруй саналын хуудас тараагаад байна. Үдээс хойш хэлэлцүүлэг үргэлжлэн зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Эрдэнэсант сумаас албаны 20 төлөөлөл оролцож байгаа бол өнөөдрийн хэлэлцүүлэгт 150 гаруй иргэд оролцох юм. Эрдэнэсант сумаас нийт 500 саналын хуудсыг бөглүүлж авна гэж тус сумын Засаг дарга Ө.Машбаяр хэллээ. 

 
Т.Есүхэйтөмөр
相关新闻