Зөрчлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-14 13:04:18
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын нэгнээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Сар гаруй хугацаанд зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл аймгийн хэмжээнд 216 бүртгэгджээ.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш сар гаруй хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийхээ эрх, эрх чөлөөнд халдаж зодсон, дарамталсан гэх 16 хүнд хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, шүүхэд 29 хүний шилжүүлж, шүүхээс албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэжээ.

Иргэдийн дунд зөрчил ихээр үйлдэгдэж байгаа гол шалтгаан нь ажилгүйдэл, архидан согтуурахтай холбоотой байна гэж аймгийн Прокурорын газраас мэдээлэв. 

 
Т.Есүхэйтөмөр
相关新闻