Сувилахуйн сургуулийн оюутнуудын төлбөрийг 40 хувиар хөнгөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сувилагчийн хангалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Сувилахуйн сургуулийг сонгон амжилттай суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрт 40 хувь хүртэлх хөнгөлөлтийг үзүүлнэ.
Энэ оны байдлаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн 99 байгууллагад 294 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Энэ нийт ажилчдын 64 хувийг эзэлж буй юм. Тухайлбал энэ жил 32, 2020 онд гэхэд 69 сувилагчийн орон тоог Эрүүл мэндийн салбарт нөхөн хангах шаардлага тулгараад байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Энэ орон тооны дутагдлыг нөхөх үүднээс аймгаас Засаг даргын захирамжаар 2017-2020 оны хооронд хэрэгжих “Сувилагч” хөтөлбөрийн хүрээнд “Сувилахуйн” мэргэжлээр суралцах оюутнуудтай гэрээ байгуулах юм.
Гэрээний хүрээнд энэ онд Төв аймгаас ЭЕШ-т өгч, АШУҮИС, Сувилахуйн сургуулийн сувилагчийн өдрийн ангийн хувиар авсан оюутнууд болон хоёроос дөрөвдүгээр дамжааны оюутнуудын сурлагын голч дүнг харгалзан сургалтын төлбөрийн 40 хүртэлх хувийг хөнгөлнө. Мөн дадлага хийх газар, төгсөөд ажиллах ажлын байраар хангана хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр