Үерийн даланг яаралтай засварлахыг хүсэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 17,18 нд орсон борооны улмаас Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт үерийн далан задарч зуравдугаар багийн нүүрний айлуудын гэрт ус ихээр оржээ. Үерийн усан дунд амьдрахад хүнд байгаа талаар иргэд хэлж байв.
Өнөөдрийн байдлаар Зурадугаар багийн замын хажуу талын үерийн далангийн ойролцоо их хэмжээгээр шалбааг үүсч, үерийн далан нурснаар машин явах боломжгүй байдалд үүсжээ. Мөн тэр хавийн айлууд өөр газар байрлахаас өөр аргагүйд хүрээд байгаа аж. Зарим айлын гэр амьдрах боломжгүй болсон тул түр нүүхээр болжээ.

Аймгийн Онцгой байдлын газар үер болсон газартай танилцаад тодорхой хариу өгөөгүйд иргэд бухимдалтай хандаж байв. Одоогоор үерийн даланг засварлах арга хэмжээ авахгүй бол дахин их хэмжээгээр бороо орвол нөхцөл байдал илүү хүндэрнэ гэдгийг иргэд хэлж байна.
Тус багийн засаг дарга Б.Отгонбаяр: “Багийн нутаг дэвсгэрт байрлах гүүр эвдэрч машин гарах аргагүй байдалтай болсон. Багийн Засаг даргын зүгээс тодорхой арга хэмжээг авна. Орон нутгийн удирдлагуудад энэ талаар хүсэлтээ хүргүүлсэн удахгүй, шийдэгдэх байх” гэв.
Т.Есүхэйтөмөр